Австрали улсын нийслэл Канбэрра хотод ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн байгууллагын жилийн хурал энэ өдрүүдэд болж байгаа бөгөөд Монгол Улс “Саарал жагсаалт”-д орох эсэх нь шийдэгдэх гэж байна. Тодруулбал, манай улс мөнгө угаах, терроризмтэй тэмцэх чиглэлээр ямар ахиц гарган ажилласан тайланг хэлэлцэх юм.
ФАТФ-аас улс орнуудад 40 зөвлөмж хүргэдгээс Монгол Улс 20-д нь бүдэрсэн тул “Саарал жагсаалт”-д орох нөхцөл бүрджээ. Хэрэв тус хурлаар өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж чадвал “Саарал жагсаалт”-д орохгүй. Эс чадвал ФАТФ-ын гишүүн, дэлхийн өндөр хөгжилтэй 37 оронтой эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлэх боломжгүй болно. Тус хурал наймдугаар сарын 18-23-ны хооронд үргэлжлэх бөгөөд шийдвэрээ ирэх аравдугаар сард танилцуулах аж.