Урт удаан үргэлжилсэн борооны улирал айсуй өвлийн хүйтнийг эрхгүй сануулж байдаг. Гэхдээ өвөл болтол бас зай бий. Өвлийн тухай бодохоосоо өмнө намрын өнгөөр гэрээ чимэж, сэтгэлээ сэргээх сайхан боломжийг битий алдаарай.
Таны намрын чимэглэлд хайч, цавуу туслах болно. Ингээд алтан намрын үзэсгэлэнт ойгоос түүсэн навч, тариан түрүү, модны боргоцой зэргээр чимэглэлээ хийж эхлээрэй. Үргэлжилсэн бороотой, уйтгартай өдрийг ч баяр баясгалан болгон хувиргах намрын үзэсгэлэнт чимэглэлд олон юм шаардагдахгүй. Энэ бүгд намрын ойд, ердөө таны хөл дор хэвтэж байгаа.