2019-08-19 10:491min00

Хүчтэй шуурганы улмаас 5 айлын гэр нуржээ

bulgan

Энэ сарын 17-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Сангалтай багийн Цүүц гэдэг газар 19.10-19.30 цагийн хооронд түр зуурын ширүүн бороо, мөндөр орсон байна. Борооны өмнө хүчтэй шуурсаны улмаас таван айлын гэр нурж, нэг айлын байшингийн дээврийн төмөр хууларч, 13 ширхэг цахилгааны модон багана унаж, тариан талбай мөндөрт цохиулжээ. Булган аймгийн Онцгой байдлын аврагчид өчигдрөөс Сангалтай багт ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй