Хөвсгөл аймаг энэ онд 16727 га талбайд үр тариа үүнээс 16542 га талбайд улаанбуудай, арвай 120, овъёос 24, хөх тариа 16, гурвалжин будаа 9, төмс 235,5, хүнсний ногоо 178,7, ногоон тэжээл 811, рапс 3453 га талбайд тус тус тариалалт хийснээс нийтдээ 21574,2 га талбайд тариалалт хийсэн байна.
Энэ оны тариалсан талбайн ургалт хэвийн байгаа бөгөөд одоогийн байдлаар үр тариа сүүн болцын шатандаа байна. Аж ахуйн нэгжүүд тариа хураалтын бэлтгэл ажилдаа орж ургац хураалтанд ажиллах техник засварын ажилдаа орж, сэлбэг запасаа татан авах, үтрэм, агуулах, зоорио засварлах ариутгал халдваргүйжилт хийх зэрэг технологийн ажлуудыг хийж эхлээд байна.
Энэ онд 13,0 га талбайд уриншийн боловсруулалт хийж байна. Төмс хүнсний ногооны түүвэр хураалт хийгдэж байна. Техник шинэчлэлийн хүрээнд зарим аж ахуйн нэгжүүд трактор, чиргүүл дүүжин машин аваад байна.