Булган аймгийн Могод сумын Баянгол багийн нутаг Хүйсийн толгойн чулуун хөшөөний бичээсийг судалсны дүнд 1400 жилийн өмнө эх монгол хэлээр бичигдсэн анхны дурсгал болохыг Өвөрмонголын эрдэмтэн Солонгод овогт Л.Хурцбаатар нотолжээ. Дээрх суалгааны тухай 2019 онд ӨМӨЗО-нд ном хэвлэгджээ.
Эл түүхийн дурсгал ШУА-ийн түүхийн хүрээлэнд хадгалдаж байгаа аж. Удахгүй түүхийн музейд шилжүүлэх гэнэ. Хориод жилийн өмнө тус сумын нутгаас шинжлэх ухааны байгууллага шилжүүлэн авч судалгаа хийсний үр дүнд түүхийн нэн ховор дурсгал болохыг тогтоосон аж.
Эх бичээсийн утгыг Их талын нүүдэлчдийн эртний онгон тахилга, тайллагын ёстой нарийн холбоос бүхий үнэн магадтай сэргээсэн тайлбар хэмээн үзэж байна.