Монголын боксын холбооны Ерөнхийлөгч, “Ажнай”-н хэмээх тодотголтой Д.Бат-Эрдэнэ “Токио-2020” олимпын наадамд олон эрх авч оролцох, мөн тэмцээн уралдаан болон боксын хэрэглэл материал, санхүүтэй холбоотой тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэхээр өөрөөсөө нэг тэрбум төгрөг гаргахаар болжээ. Тэрээр энэ талаар МБХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгчийсөө багагүй хувь хишиг хүртэх болсон холбооныхон хариуд нь Олимпийн наадмын амжилтаа бататгах, амжилтаа ахиулахад гол анхаарлаа хандуулж ажиллахаа илэрхийлж, удахгүй болох ОХУ-д зохиогдох эрэгтэй, эмэгтэй дэлхийн аваргын тэмцээн, Улаанбаатар хотод арваннэгдүгээр сард зохиогдох залуучуудын /эр,эм/ азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд өндөр амжилт гаргахаа амлажээ.
Ингээд МБХ-ны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ Монголын боксчдыг Токиогийн тэнгэрт далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхийг хүсэн хүлээх л үлдлээ.