Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Бугатын-Үзүүр” гэдэг газар тус сумын харьяат малчны хүү 2 настай Н өчигдөр (2019.08.13) 15:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болжээ. Тухайн үед гэрийнхэн нь малдаа явахдаа хүүг гэртээ ганцааранг нь үлдээсэн аж.
Хүүг алга болсон тухай дуудлагыг өчигдөр 21:05 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 15 алба хаагч, тус сумын Засаг даргын Тамгын газрын 6 ажилтан, нийт 28 хүн эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:30 цагаас эхлэн зохион байгуулж байна.
Тухайн айл нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т амьдардаг юм байна.