АНУ-ын Нью-Йоркт жолоочгүй автобусны чиглэл гарчээ. Энэ санаачилгыг тээврийн хэрэгслийн өөрөө явагч ажиллагаа хангах технологиор мэргэшсэн “Optimus Ride” компанитай хамтран Бруклины хөлөг онгоц барих нэгэн байгууллага хэрэгжүүлж байна.
Ажлын өдрүүдэд жолоочгүй машин хөлөг онгоцны байгууламж, “Камберленд” хаалга хооронд 7:00-22:30 цаг хүртэл тасралтгүй явна. Амралтын өдрүүдэд хөлөг онгоцны байгууламж, “77” барилга хооронд мөн л ийм цагийн хуваариар үйлчлэх юм байна. Өдөрт 500 орчим, сард 16 мянга гаруй зорчигч тээвэрлэнэ гэж тооцоолжээ.
Эхний ээлжинд энэ автобусанд жолооч, программ хангамжийн оператор зорчигчдын аюулгүй байдлыг хангахаар болсон аж.
Эх сурвалж: segodnya