Хар тамхины гэмт хэрэг жижиг хот, тосгодод улам ихсэж байгаа ч хотын төв хэсэгт мэдэгдэхүйц буурч байна гэж ВВС мэдээлэв. Цагдаагийн байгууллагын мэдээллээр сүүлийн таван жилийн хугацаанд Англи, Уэльст хар тамхины гэмт хэргийн тоо 50 мянгаар буурчээ.
Лондоны төв Вестминстер хотоос ердөө 20 милийн зайтай нутагт хар тамхины гэмт хэргийн тоо 4041-ээс 1832 болж буурсан байна. Гэхдээ 649 хүн амтай Суррей хотын Вестхумбл тосгонд хар тамхины гэмт хэрэг сүүлийн таван жилд дөрөв дахин нэмэгдэж, есөөс 42-д хүрчээ. Харин Ливерпульд хар тамхины гэмт хэрэг бараг 20 хувиар буурч, харин 15 милийн зайтай Честер хотод 40 хувиар нэмэгдсэн байна.
Мансууруулах бодисын бүлэглэлүүд өөр хотоос шинэ зах зээл хайж, олохыг эрэлхийлдэг байна. Гэмт этгээдүүд ихэвчлэн өсвөр насны хүүхдүүдийг хот, суурин хооронд хар тамхи зөөхдөө ашигладаг аж. Лондон, Вест, Мидлендс, Ливерпуль мужид хар тамхины гэмт хэрэгтэй холбоотой том экспортлогчид байдаг ба хотуудаас хөдөө орон нутгийн иргэдийг чиглэсэн гэмт хэргийн тоо их байгааг дурьджээ.
Магадлан итгэмжлэгдсэн үндэсний төвийн (NCA)-ийн хэвлэлийн төлөөлөгч Никки Холланд BBC-д өгсөн ярилцлагадаа “Эмзэг бүлгийн хүмүүсийг эрүүгийн гэмт хэрэгт ашигладаг сүлжээнүүдийг илрүүлж, хохирол учруулахуйц хүмүүсийг судалж, хангалттай мэдээлэл цуглуулахын төлөө түншүүдтэйгээ нягт холбоотой ажиллаж байна” гэж хэлжээ.