НМХГ-н байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мод, байгалийн баялаг, ан амьтан барих үйл ажиллагаа явуулж, Улаанбаатар хот руу тээвэрлэсэн иргэн, ААН-үүдийг шалгасан.
Шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсний дотор Булган, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Ховд, Завхан аймгуудаас нийт 23 ширхэг тарвагны нойтон тулам тээвэрлэж байсан зөрчлийг илрүүлсэн. Эдгээр зөрчилд 600 мянган төгрөгийн торгууль, нэг сая 20 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, нэг иргэнд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Мөн Хөвсгөл аймгаас бэлтгэсэн 500 кг бугын ясан эвэр, Орхон, Төв аймгийн Борнуур сумаас түүж бэлтгэсэн мансууруулах төрлийн нийт 10 уут ургамлыг илрүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгаж байгаа” гэв.