“Goldman Sachs” компани “АНУ, Хятадын худалдааны дайн эдийн засгийн хямралд хүргэх вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байна. 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн хооронд өрнөж буй үйл явдлын хүрээнд Голдман цаашид худалдааны хэлэлцээ хийхгүй” гэж өнгөрсөн Ням гаригт мэдэгджээ. Мөн банкны үйлчлүүлэгчдэдээ хандан хэлэхдээ “Бид АНУ Хятадын 300 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх шийдвэр хүчин төгөлдөр болохыг хүлээж байна” хэмээн дурдсан байна.
“Goldman Sachs” АНУ-ын IV улирлын өсөлтийн урьдчилсан тооцоог худалдааны хурцадмал байдал дахь хүлээлтээс үүдэн 20 суурь нэгжээр буюу 1.8% болгон бууруулсан гэж мэдэгдэв.
Хоёр улсын хоорондын худалдааны дайн цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа ба наймдугаар сарын 1-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авахаа зогсоохыг уриалж, Хятадын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн нэмэлт татвар ногдуулахаа зарласан билээ.
Эх сурвалж: REUTERS