Энэ зуны аагим халууны дөрөв дэх үе Италийг дайрсан талаар Риа новости мэдээллээ. Даваа гаригт энэ улсын 27 том хотын 11-д цаг уурын аюултай үзэгдлийн “улаан” буюу хамгийн дээд түвшнийг зарлажээ.
Италийн Эрүүл мэндийн яамнаас гаргасан сэрэмжлүүлэгт Ром, Флоренц, Болонья, Триест, Перужа зэрэг захиргааны төвүүдэд агаарын хэм 40 хэм хэмд ойртсон гэнэ. Одоогоор хойд болон төвийн хэсгүүдээр ихээхэн халуун өдрүүд үргэлжилж байгаа бол өнөөдөр буюу мягмар гаригт Италийн өмнөд хэсэг хүртэл хэт аагим халуун болно гэж анхааруулжээ.
Италийн Эрүүл мэндийн яамнаас цаг уурын “улаан түвшин”-ийг зарласан нь зөвхөн эрсдлийн бүлэгт байх хүмүүс төдийгүй “эрүүл, идэвхитэй” хүмүүсийн эрүүл мэндэд ч аюул учирна гэсэн үг хэмээн сэрэмжлүүлж байгаа аж.
Италид тохиосон хэт аагим халууны үед халуун төдийгүй чийглэг өндөр болж, нарны цацрагжилт нэмэгдэн, хэт бүгчим болох юм байна. Ийм тохиолдолд гадаа гарахгүй, аль болох их ус уухыг эмч нар зөвлөжээ.
Хиймэл дагуулаас авсан мэдээллээр, Италид эдгээр өдрүүдэд хөрсөн дээр 50 хэм хүрч халсан байна.