Монгол Улсын Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 150 дугаар тогтоол гарсан бөгөөд тогтоолыг хэрэгжүүлэхээр “Нийслэлийн хэмжээнд төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэг зохион байгуулах тухай” НЗД-ын 2019 оны тавдугаар сарын 30-ний өдрийн А/518 дугаар захирамж гарч, Нийслэлийн салбар комисс байгуулагдсан.
Төлөвлөгөөний дагуу Нийслэлийн салбар комиссын анхдугаар хурлыг 2019 оны наймдугаар сарын 09-ны өдөр зохион байгуулж, Нийслэлийн хэмжээнд Улсын үзлэг угтан зохион байгуулсан ажил, түүний явц, үр дүн, анхаарах асуудлаар салбар комиссын дарга, гишүүд, нарийн бичиг, холбогдох албан тушаалтнууд оролцож мэдээлэл хийв.
Нийслэлийн салбар комиссын дарга, ЗДТГ-ын дарга Э.Содномжамц есөн дүүргийн салбар комисс улсын үзлэгийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын явцын талаар мэдээлэл сонсож, улсын үзлэгийн бэлтгэл ажлыг сайжруулах чиглэлээр Нийслэлийн боловсрол, эрүүл мэнд, дүүргийн салбар комисс тус бүрт, мөн нийт салбар комиссууд болон Архивын газарт дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Улсын үзлэгийн чиглэлээр гарсан тогтоол шийдвэрийн хэрэгжилт, батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган, ажлыг идэвхжүүлэх;
- Урьдчилсан үзлэг шалгалт явуулах, дүн мэдээг 2019 оны наймдугаар сарын 20-ны дотор ирүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах;
- Батлагдсан төлөвлөгөөний дагуу ажлуудыг чанартай хийж хэрэгжүүлэх;
- Ажлын хэсэгт орж ажиллах төрийн албан хаагчдыг нэгдсэн арга зүйгээр хангах чиглэлийн сургалтыг зохион байгуулах;
- Төв комиссоос хийх шалгалт болон Нийслэл дүүргийн салбар комиссын шалгалтууд цаг хугацааны хувьд давхардаж явагдахаар байгаа тул хүн хүчийг зөв хуваарилан ажиллуулах, үүрэгт ажлыг цалгардуулахгүйгээр зохион байгуулах зэрэг үүрэг даалгавар өглөө.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗАР