БОАЖ-ын яам өнөөдөр 19.00 цагт хэвлэлийн хурал зарлаж, Тос, тосон бумбын нуруунд уул уурхайн олборлолт явуулж байсан Сауд гови коэл транс компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар мэдэгдлээ. БОАЖ-ын яам холбогдох шийдвэрийг тус аж ахуйн нэгжид хүргүүлсэн гэв.
Тос, тосон бумбын орчимд 34 лецинз, тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг юм байна. Гэхдээ энэ нь талбайн хувьд давхардсан зөвшөөрөл байгаа. Өмнөговь аймгийн хувьд 200 гаруй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байдаг юм байна.
Гэрэл зургийг МРА