Бидний өмнөх үеийн ээж нар хүүхдүүдээ бүтэн өдөржин хараа хяналтгүй тоглуулаад тайван ажил төрлөө амжуулдаг байсан билээ. Харин өнөө үед бүх юм өөрчлөгдөж, алхам тутамд аюултай болсон тул хүүхдүүдээсээ секунд ч хараа салгахгүйг шаарддаг болсон. Тэгвэл Лондоны эрдэмтдийн явуулсан судалгаагаар хүүхдүүдийг ингэж ганцааранг нь тоглуулахгүй, алхам тутамд нь дагаж мөрдөх нь нийгмийн идэвхгүй хүн болгон хүмүүжүүлдэг гэнэ.
Эцэг эхийн хараа хяналтгүй нөхцөлд тоглосон хүүхдүүдэд бүтээлч сэтгэлгээ, юмсыг дүгнэж шинжлэх, аливаад сэтгэл тавих чадвар нь нэмэгддэг байна. “Хүүхэд томчуудын оролцоогүйгээр тоглож сурах ёстой. Ингэснээр азгүйдэл бүрээс суралцаж, аливаад тогтвор, суурьшилтай байх чадвар нэмэгддэг” гэж гүн ухааны доктор Кэтрин Смерлинг мэдэгджээ.
Хэрэв хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтгүйгээр тогловол аюулд орно гэсэн үг биш. Аав ээж нар үе үе хүүхдээ харж болох ч тоглоомд нь саад болох ёсгүй. Хүүхдийнхээ тоглоомд хэтэрхий оролцож, байнга анхаарал тавих нь тоглоомоор дамжуулан амьдралд олж авах дадал зуршил хөгжихгүй байх муу талтай. Алдаа гаргаж байж л шаардлагатай туршлагаа олж авдаг шүү дээ.
Хүүхдүүд томроод ирэхээрээ тоглоомоороо дамжуулан олж авсан туршлагаараа илүү хүнд нөхцөлд хэрхэхээ олж мэддэг шүү дээ. ДЭМБ-ын мэдээлж байгаагаар 1 настай хүүхэд өдөрт дор хаяж 30 минут эцэг эхийн анхаарлаас гадуур тоглож байх ёстой. 2-4 насныхан 3 цаг чөлөөтэй тоглох хэрэгтэй.
Эх сурвалж: romper.com