Олон нийтийн сүлжээгээр Сассексийн гүнгийн ахайтан Меган Марклын боловсруулсан гэх тураах бэлдмэл худалдаалагдаж байсан билээ. Луйварчид Марклтай хийсэн хуурамч ярилцлага гаргаж, энэ бэлдмэлээ сайн тураадаг гэж сурталчилсан байна.
Гүнгийн ахайтан энэ бэлдмэлийг амьдралынхаа туршид өөрөө хийсэн тухай сайтад бичжээ. Харин эмч нар энэ хуурамч эмийн найрлага эргэлзээтэй, хүний биед аюултай байж болзошгүй гэж анхааруулсан аж.
Марклын төлөөлөгчид ч энэ хуурамч мэдээллийг илчилсэнд талархаад гүнгийн ахайтантай холбоотой хууль бус үйлдэл гаргахтай тэмцэнэ гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: gazeta.ru