Нийгэм

“Цэцээ гүн” рүү аялсан БНСУ-ын иргэн сураггүй алга болжээ

Гэрэл зургийг Б.Эрдэнэбулган

“Билгүүн туул” ХХК 2019.08.11-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн Манзуширын-Аманд Богд-Хан уулнаас Цэцээ гүний өөд авирах явган аялал зохион байгуулжээ. Энэ аяллын багт явсан БНСУ-ын иргэн, 61 настай Л гэх эмэгтэй мөн өдрийн 17:00 цагийн орчим сураггүй болсон байна.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашин, тус аймгийн Онцгой байдлын газрын 17 алба хаагч, 2 автомашин тус аймгийн цагдаагийн газрын 10 алба хаагч, 1 автомашин, нийт 32 алба хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажлыг зохион байгуулж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close