Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 1 км-т/ 4 хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б /43 настай, эрэгтэй/ 08.03-ны өдрийн 14:40 цагийн орчим “Хэрлэн” голын усанд живсэн дуудлагаар эрлийн ажиллагааг зохион байгуулж, осолдсон иргэний цогцсыг наймдугаар сарын 08-ны өдрийн 12:35 цагт тус сумын Тахилгат багийн ”Цантын хушуу” гэдэг газраас /“Хэрлэнгийн гүүр”-нээс зүүн зүгт 38 км-т/ гаргасан байна.
Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын нийт 17 алба хаагч, 2 автомашин, 2 завьтайгаар осолдсон газраас зүүн урд зүгт 47 км-т “Хэрлэн” гол дагуу явганаар болон завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 69 удаагийн шумбалт хийсэн аж.
Он гарсаар улсын хэмжээнд 17 аймгийн 43 сум, нийслэлийн 10 дүүрэгт усны ослын нийт 79 тохиолдол бүртгэгдэж, 67 иргэн амь насаа алдсан байна. Үүний 58 нь том хүн, 9 нь хүүхэд байгаа юм.