БНХАУ-ын Сючуань мужийн Чендү хотод “Цагдаагийн олимп” өчигдөр /2019.08.08/ эхэллээ. Энэхүү удаагийн цагдаагийн дэлхийн тоглолтод манай улсын цагдаа, дотоодын цэргүүд анги байгууллагын офицер, ахлагч нийлсэн 18 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.
“Chengdu 2019” наадамд дэлхийн 80 орны цагдаагийн алба хаагчид спортын 54 төрөлд шилдгүүдээ тодруулж эхэллээ.
Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спортын хорооны дарга, цагдаагийн хурандаа Д.Батмөнхөөр ахлуулсан баг тамирчид чөлөөт бөх, жүдо бөх, бокс, дардас, дугуй, карате, Push full, Bench press, Жюү-жицү гэсэн спортын есөн төрөлд өрсөлдөх юм.
“Цагдаагийн олимп” гэж нэрлэгдсэн цагдаагийн дэлхийн тоглолтод Монгол Улс тав дахь удаа оролцож байгаа бөгөөд өмнө нь нийтдээ 35 алт, 23 мөнгө, 12 хүрэл медаль авчээ.
Энэ жилийн тэмцээн наймдугаар сарын 18-д өндөрлөнө.