335 дугаар цэцэрлэг ашиглалтаас хойш цуурч, хүүхдүүд 49 дүгээр цэцэрлэгт шилжлээ

Төсвийн 3.2 тэрбум төгрөгөөр барьсан 335 дугаар цэцэрлэг ашиглалтад ороод ердөө нэг жилийн дараа цуурч, суурь нь 2-10 сантиметрийн зайтайгаар суужээ. Барилгын чанарын алдагдлаас үүдэн 290 орчим хүүхдийг хуучин 49 дүгээр цэцэрлэг болон салбар цэцэрлэгүүдэд түр хугацаагаар шилжүүлсэн байна.
Энэхүү цэцэрлэгийг 2024 онд “Гранд Марз” компани барьж, улсын комисст хүлээлгэн өгсөн ч 2025 оноос хана, таазанд нь цуурал үүсч эхэлжээ. Энэ оны арваннэгдүгээр сараас цуурал нэмэгдэж, шал, суурь суухын зэрэгцээ дулаан, цахилгааны холболтод доголдол гарчээ.
Хүүхдүүдийг түр шилжүүлсний дараагаар барилгын асуудлыг шийдвэрлэхээр шаардлага хүргүүлсэн ч гүйцэтгэгч компани холбоо барихад хариу өгөөгүй байна. Цэцэрлэгийн удирдлага 2023 оны арванхоёрдугаар сарын 5-ны дотор арга хэмжээ авахыг шаардсан мэдэгдэл гаргасан байна.
Шилжүүлсэн 290 хүүхэд суралцаж буй 49 дүгээр цэцэрлэгийн хуучин байр нь эцэг эхчүүдэд хол зам туулах болон хүүхдээ хүргэж авахад хүндрэл үүсгэж байгаа юм.
