Нөмрөгийн ой хээрийн түймрийг унтраахад 193.3 сая төгрөг зарцуулжээ

2026-11-25 19:00
20261125-190036-file.jpeg
Нөмрөгийн дархан цаазат газар гарсан ой хээрийн түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллага 193.3 сая төгрөгийн зардал гаргасан талаар Шадар сайд мэдээлэв.

Шадар сайд Н.Номтойбаяр “Нөмрөг” дархан цаазат газар дахь ой хээрийн түймрийг унтраахад Онцгой байдлын албан хаагчдаас гарах зардлын талаар мэдээлэл хийлээ.

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр 1 дүгээр багийн “Бичигтийн өдөрүүд” нэртэй бүс нутгийн Нөмрөгийн хөндийд гарсан түймрийг унтраах ажлыг Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд болон нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 83 алба хаагч 19 тээврийн хэрэгслээр 8 өдөр үргэлжлүүлэн зохион байгуулжээ.

Гал унтраах үйл ажиллагаанд шатахууны зардалд 25.6 сая төгрөг, хоол хүнсэнд 10.7 сая төгрөг, алба хаагчдын томилолтын зардалд 156.9 сая төгрөг нийт 193.3 сая төгрөг зарцуулсан байна.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих