Өвлийн ЭЕШ-ын бүртгэл 2026 оны 11 дүгээр сарын 23-нд хаагдана

Боловсролын үнэлгээний газраас 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 18:00 цагт хаагдахыг мэдэгдлээ.
Шалгуулагчид бүртгэлээ https://eyesh.eec.mn/ цахим хуудаснаас хийнэ. Бүртгэлийн үед зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглах бөгөөд бүртгэлийн дугаар, нууц үг энэ хаягт ирэх юм.
Мөн 3х4 хэмжээтэй цээж зураг файлыг оруулах шаардлагатай ба шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд бүртгэл устгагдана.
Шалгалтад монгол хэл бичиг, монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлал хичээлээс дор хаяж хоёр хичээлийг сонгон бүртгүүлэх ёстой.
Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн хураамж 20,000 төгрөг бөгөөд шалгуулагч бүртгэлийн хугацаанд хураамжаа төлсөн байх шаардлагатай. Хураамж төлөгдөөгүй бол бүртгэл хүчин төгөлдөр бус болно.
Хөгжлийн онцлогтой иргэн шалгалтад бүртгүүлэхдээ холбогдох бичиг баримтыг (өргөдөл, эмчийн магадалгаа) бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлэх ёстой.
2026 онд болон түүнээс өмнө бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэд өвлийн шалгалтанд хамрагдах эрхтэй юм.
Шалгуулагчид бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээр “шалгуулагчийн булан”-д нэвтэрч, шалгалт өгөх хичээлээ сонгон, хураамжаа төлж бүртгэлээ баталгаажуулах хэрэгтэй.
Бүртгэл хаагдсаны дараа нэмэлт хичээл сонгох боломжгүй бөгөөд бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл зарлахгүй гэж мэргэжилтнүүд анхаарууллаа.
