Нийслэлд “Шар дарцаг” аян 30 хоног үргэлжилнэ

2026-11-17 21:00
20261117-210049-file.jpeg
Нийслэлд хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 11 сарын 13-наас эхлэн “Шар дарцаг” аяныг 30 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.

Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Шар дарцаг” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү аян нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, зөв дадал хэвшлийг сурталчилж, хүүхдийн хохирогч болох эрсдэлийг бууруулахад чиглэгдсэн аж.

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1479 дүгээр захирамжийн дагуу “Шар дарцаг” аяныг 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 30 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Анхааралтай байвал аюулгүй” уриатай энэхүү аяны хүрээнд хүүхдүүдэд шар дарцгийг ашиглан гарцаар аюулгүй гарах зааварчилгааг өгч байна гэж мэдээлэв.

Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд ойр орчмынхоо явган хүний гарцан дээр шар дарцаг байрлуулж, аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчид, жолооч нар, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих