Хятадын цахилгаан хөдөлгүүрт арилжааны нисэх онгоц CE-25A анхны нислэгээ амжилттай хийлээ

2026-11-15 15:00
20261115-150053-file.jpeg
БНХАУ-ын бүтээсэн 10 тоннын цахилгаан хөдөлгүүрт арилжааны нисэх онгоц CE-25A Шаньдун мужид нисгэгчтэй анхны нислэгээ 2023 оны 11-р сарын 14-нд амжилттай гүйцэтгэлээ.

2023 оны 11 дүгээр сарын 14-нд БНХАУ-ын бие даан зохион бүтээсэн 10 тоннын ангиллын цахилгаан хөдөлгүүрт арилжааны нисэх онгоц CE-25A Шаньдун мужийн Биньжөү хотод нисгэгчтэй анхны ухаалаг нислэгээ амжилттай гүйцэтгэлээ.

CE-25A онгоцонд хоёр нисгэгч болон нэг туршилтын нислэгийн инженер сууж, нийт 57 минут 46 секундын туршилтын нислэг хийсэн бөгөөд агаарт 16 минут 38 секунд байж 60.4 километр зам туулсан байна. Нислэгийн явцад онгоцны ажиллагаа хэвийн байсан бөгөөд бүх үзүүлэлт төлөвлөсөн хэмжээнд хүрсэн гэж мэдээлжээ. Энэхүү нислэг нь CE-25A онгоц энэ оны 2 дугаар сарын 2-нд нисгэгчгүй анхны ухаалаг нислэгээ амжилттай хийснээс хойших чухал үе шат болж байна.

CE-25A нь Хятадын Иргэний агаарын тээврийн нисэх онгоц үйлдвэрлэлийн корпорацын бүтээсэн анхны цахилгаан хөдөлгүүрт арилжааны нисэх онгоц бөгөөд хот хоорондын арилжааны нислэгт зориулагдсан, 19 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм. Хөөрөх үеийн хамгийн их жин нь 10 тонн, аяллын хурд нь цагт 300 километр, нислэгийн өндөр нь 2400 метр, нислэгийн зай нь 400 километр гэж танилцуулжээ.

Тус онгоцыг Хятадын Иргэний агаарын тээврийн нисэх онгоц үйлдвэрлэлийн корпорац CATL зэрэг эрчим хүчний технологийн компани, Шанхайн Жяотун их сургуультай хамтран бүтээсэн бөгөөд одоогоор нисгэгчгүй байдлаар 19 удаагийн бие даасан нислэгийн туршилт хийсэн байна. Мөн Хятадын Иргэний нисэхийн ерөнхий газар CE-25A загварын нисэх онгоцны төрлийн гэрчилгээ авах хүсэлтийг хүлээн авсан байна.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих