“Эрдэнэс Тавантолгой” ХК нэг их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлжээ

2026-11-10 10:00
20261110-100017-file.jpeg
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь III улирлын байдлаар 1.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, үйлдвэрлэл, борлуулалт болон татвараар төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны III улирлын байдлаар 1.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 2026 оны төлөвлөгөөгөө 50 хувиар давуулан биелүүлжээ. Он цагийн төлөвлөгөөгөөр нэг их наяд төгрөгийн ашиг олохоор зорьж байсан бол үүнийгээ 500 тэрбумаар давуулан гүйцэтгэсэн байна.

Компани нь үйлдвэрлэл, борлуулалт болон санхүүгийн үзүүлэлтүүдээ илт өсгөсөн байна. Тухайлбал, нүүрс олборлолт 28.6 сая тоннд хүрч, оны эхний есөн сард төлөвлөгөөгөө 108 хувиар давуулан биелүүлсэн нь өмнөх оныхоос 6.4 сая тонноор буюу 29 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болсон байна.

Нүүрс борлуулалт 28.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.9 сая тонноор буюу 48 хувиар өсжээ. Борлуулалтын орлого 2.0 тэрбум ам.долларт хүрсэн ба төлөвлөгөө 126 хувиар биелсэн бөгөөд өмнөх оныхоос 68.1 хувиар өссөн байна.

Мөн улсын болон орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамжийг төвлөрүүлж, оны төлөвлөгөөг 133 хувиар давуулан биелүүллээ. Эдгээр амжилтаараа “Эрдэнэс Тавантолгой” нь эзэн Чингис хааны мэлмий гийсэн өдрийг угтан төрд ногдол ашгаас 1 их наяд төгрөг төвлөрүүлсэн байна.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих