Баянзүрх дүүрэгт шатахуун тээврийн автомашины гал түймрийн дадлага сургууль зохион байгуулав

2026-11-08 14:00
20261108-140030-file.jpeg
Баянзүрх дүүрэгт шатахуун тээврийн цистерн автомашин осолд өртөн гал гарсан нөхцлийг дуурайлган дадлага сургуулийг зохион байгууллаа. Нийт 200 алба хаагчдад зориулсан сургалт болжээ.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” зохион байгуулагдлаа. Сургуулийн хүрээнд шатахуун тээврийн цистерн автомашин зам тээврийн осолд өртөж, шатахуун асгарснаас гал түймэр гарсан нөхцлийг дуурайлган дадлага хийсэн байна.

Дадлага сургууль нь Нийслэлийн Онцгой байдлын газрын шуурхай штаб, Баянзүрх дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх зорилготой болжээ.

Сургуулийг дүүргийн 36 дугаар хороонд байрлах “Шинэ зуун айл” талбайд явуулсан бөгөөд нийт 200 алба хаагч, 20 техник хэрэгсэл оролцсон гэдгийг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс мэдээллээ.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих