Хот тохижилтын байгууллагууд 370 тонн давс, 86 тонн бодис цацан халтиргаа гулгаанаас сэргийлж ажиллаж байна

2026-11-08 13:00
20261108-130029-file.jpeg
Хот тохижилтын байгууллагууд 2026 оны 11 сарын 8-ны өглөө зам талбайд 370.5 тонн давс, 86 тонн бодис цацан халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж байна.

2026 оны 11 дүгээр сарын 8-ны өглөөний 07:00 цагийн байдлаар нийслэлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг Хот тохижилтын газар, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниуд болон гэрээт аж ахуйн нэгж, байгууллагууд нийт 822 хүний бүрэлдэхүүнтэй хийж байна.

Зам талбайд халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор 106 машин механизм, 58 бичил төхөөрөмж, 162 үлээгч гар төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулж, нийт 370.5 тонн давс болон 86 тонн бодис цацсан байна.