УИХ Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын өнөөдрийн хуралдааны эхэнд “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоолыг баталлаа. Энэхүү тогтоолын дагуу Үндсэн хуулийн цэцийн даргын цалин 7,245,360 төгрөг, гишүүний цалин 6,995,520 төгрөг болж нэмэгдэж байна.
Үндсэн хуулийн цэцийн дарга ба гишүүд үндсэн цалингаас гадна хоол, унааны төлбөр олгодог. Тухайлбал, нэг өдөрт хоолны зардал 15,000 төгрөг, унааны зардал 3,000 төгрөгийн хэмжээгээр тооцогддог байна.
Мөн төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдэл болон докторын зэрэг хамгаалсан тохиолдолд цалингийн 10 хувиар нэмэгдэл олгох хуультай.
Өнөөдрийн байдлаар Үндсэн хуулийн цэцийн даргын цалин 5,727,476 төгрөг, гишүүний цалин 5,577,677 төгрөг байна.
Үүнээс гадна Улсын Их Хурлын хуралдаанаар 2027 оны төсвийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлэг болон Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх асуудал зэрэг есөн асуудлыг хэлэлцэн, хуулийн төслүүдийн талаар санал хураал хийхээр төлөвлөсөн байна.
