Цагдаагийн дэслэгч Т.Тулга Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэв

2026-11-04 21:00
20261104-210035-file.jpeg
Цагдаагийн дэслэгч Т.Тулга 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд 70 кг жинд хүрэл медаль авсан бөгөөд эх орондоо ирж угтан авлаа.

2026 оны 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Хүч-албаны бэлтгэлжилтийн хэлтсийн дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч Т.Тулга амжилттай оролцож, эрэгтэйчүүдийн 70 кг жинд гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртсэн.

Цагдаагийн дэслэгч Т.Тулга 2026 оны 11 дүгээр сарын 4-нд эх орондоо ирсэн бөгөөд Хүч-албаны бэлтгэлжилтийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Саранболд болон хамт олон нь угтан авсан.

Т.Тулга нь Монгол Улсын гавьяат тамирчин бөгөөд 2019, 2021, 2026 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, энэ удаад гурав дахь удаагаа медаль хүртэж байна.