“Forbes” сэтгүүл 2019 оны хамгийн өндөр цалинтай эмэгтэй тамирчдын жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтыг Америкийн теннисчин Серена Уильямс тэргүүлсэн байна. Тэрээр янз бүрийн тэмцээн уралдаанаас 4,2 сая доллар хожсон бол реклам сурталчилгаанаас 25 сая доллар авснаар нийт 29,2 сая долларын цалинтай байсан. Хоёрдугаар байранд Японы теннисчин Наоми Осака орсон. Тэрээр тэмцээнээс 8,3 саяыг, реклам сурталчилгаанаас 16 саяыг олсон. Гуравдугаарт жагссан теннисчин Анжелика Кербер нь тэмцээнээс 5,3 саяыг сурталчилгаанаас 6,5 саяыг олжээ.
Ер нь энэ жилийн жагсаалтын эхний арван байрыг дан газрын теннисний тамирчид эзэлсэн байна. Монголд бөхийн спортоор хичээллэдэг эмэгтэй тамирчид хамгийн өндөр цалин хөлстэй байдаг бол дэлхийн хэмжээнд газрын теннисний тамирчид хамгийн баян байдаг юм байна.
1. Серена Уильямс, теннис – $ 29,2 сая (шагнал – 4,2, сурталчилгаа– 25)
2. Наоми Осака, теннис – 24,3 сая (шагнал – 8,3, сурталчилгаа– 16)
3. Анжелика Кербер, теннис – 11,8 сая (шагнал – 5,3, сурталчилгаа– 6,5)
4. Симона Халеп, теннис – 10,2 сая (шагнал – 6,2, сурталчилгаа– 4)
5. Слоан Стивенс, теннис – 9,6 сая (шагнал – 4,1, сурталчилгаа– 5,5)
6. Каролина Возняцки, теннис – 7,5 сая (шагнал – 3,5, сурталчилгаа– 4)
7. Мария Шарапова, теннис – 7 сая (шагнал – 1, сурталчилгаа– 6)
8. Каролина Плишкова, теннис – 6,3 сая (шагнал – 4,6, сурталчилгаа– 1,7)
9. Элина Свитолина, теннис – 6,1 сая (шагнал – 4,6, сурталчилгаа– 1,5)
10-11. Винус Уильямс, теннис – 5,9 сая (шагнал – 0,9, сурталчилгаа– 5)
10-11. Гарбинье Мугуруса, теннис – 5,9 сая (шагнал – 2,4, сурталчилгаа– 3,5)
12. АлексМорган, хөлбөмбөг – 5,8 сая (шагнал – 0,25, сурталчилгаа– 5,5)
13-14. Мэдисон Кис, теннис – 5,5 сая (шагнал – 2,5, сурталчилгаа– 3)
13-14. Пурсала Синдху, бадминтон – 5,5 сая (шагнал – 0,5, сурталчилгаа– 5)
15. Ария Жутанугарн, гольф – 5,3 сая (шагнал – 3,3, сурталчилгаа– 2)