Япон улсын Шизуока мужийн Шимада, Изүнокүно, Яйзү хотын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар Мизуока мужийн гурван хоттой 2015 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Энэхүү хугацаанд Монголын 200 гаруй тамирчин дээрх хотуудад хамтарсан бэлтгэлд хамрагдсан байна.
Шикзуока мужийн хотуудын төлөөлөгчид өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд хийсэн хамтарсан бэлтгэлийг дүгнэж, шинээр холбоодуудтай хамтран ажиллах гэрээг хийж эхэллээ. Энэ хүрээнд өнөөдөр Яйзүш хотын төлөөлөгчид Монголын пара таеквондогийн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр уулзалт зохион байгууллаа.
Биеийн тамир, спортын газарт болсон уулзалтын үеэр Монголын пара таеквондогийн тамирчдыг “Токио 2020” Паралимпийн наадмын өмнө Яйзү хотод бэлтгэл хийх гэрээг хийлээ. Энэхүү уулзалтад Яйзү хотын Засаг даргын орлогч Шимояма Коожи, Монголын пара таеквондогийн холбооны ерөнхийлөгч Д.Мөнхбаатар, Биеийн тамир, спортын газрын Төрийн захиргаа, удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр нар байжээ.
Монголын пара таеквондогийн тамирчид ирэх есдүгээр сард Яйзү хотод 14 хоногийн бэлтгэлд хамрагдахаар бөгөөд тамирчин, дасгалжуулагч нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдэх юм байна.
“Токио 2020” Паралимпийн наадамд оролцох эрхийг таеквондогийн тамирчин Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар авсан бөгөөд энэ нь Монголын багийн Токиог зорих анхны эрхүүд байсан юм. Пара таеквондогийн тамирчид дахин хоёроос дээш эрх авахаар бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Монголын Паралимпийн хорооны тамирчдаас “Токио 2020” Паралимпийн наадамд таеквондо, буудлага /З.Ганбаатар/-ын төрлүүдэд эрхээ аваад байна.