Монголын сүмоч Г.Гэгээн Бакуд залуучуудын дэлхийн аварга болов

2026-10-18 10:001min
20261018-100014-file.jpeg
Азербайжаны Баку хотод болсон сүмо бөхийн дэлхийн аваргад Монгол тамирчин Г.Гэгээн залуучуудын ангилалд түрүүлж, дэлхийн аварга боллоо.

Азербайжаны нийслэл Баку хотод зохион байгуулагдаж буй сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин Г.Гэгээн залуучуудын ангилалд түрүүлж, дэлхийн аварга боллоо.

Тэрбээр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь бөгөөд олон улсын дэвжээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцон, алтан медаль хүртсэн юм.

2026 оны аравдугаар сарын 17-18-нд болсон тус тэмцээнд 30 орчим орны тамирчид оролцож, эхний өдөр 18 хүртэлх насны охид, хөвгүүдийн ганцаарчилсан болон багийн барилдаанууд болсон юм. Насанд хүрэгчдийн тэмцээн аравдугаар сарын 18-нд үргэлжилнэ.