Батлан хамгаалах их сургуульд “Монгол Улсын Баатар” цол олголоо
2026-10-15 15:011min

Үндэсний батлан хамгаалахын их сургууль 105 жилийн ойгоороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол Улсын Баатар" цол хүртэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цол, одон гардуулжээ.
Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган байгууллага болох Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургууль түүхт 105 жилийн ойгоо тэмдэглэх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Баатар” цол хүртлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх “Монгол Улсын Баатар” цолны Алтан таван хошуу болон Сүхбаатарын одонг хамт гардуулсан байна.
Түүхт ойгоороо төрийн дээд шагнал хүртсэн Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш, ажилтан, алба хаагчид, сонсогч, суралцагчдад баяр хүргэж байна.
