Сургууль, цэцэрлэгийн будгийг дахин ашиглахдаа хортой бодисын агууламжийг шалгана

2026-10-13 17:001min
20261013-170052-file.jpeg
Улсын хэмжээнд шинэ болон засварласан сургууль, цэцэрлэгүүдийн будгаас болон дотоод орчны агаараас шинжилгээ авч, хортой бодисын агууламж өндөр гарсан тохиолдолд будгийг хуулж, дахин будна.

Энэ онд улсын хэмжээнд шинээр ашиглалтад орсон болон их засвар хийгдсэн сургууль, цэцэрлэгүүдийн дотоод орчны агаараас болон будгаас сорьц авч, шинжилгээ явуулжээ. Хяналт тандалтын явцад агаарт заасан хязгаараас давсан үзүүлэлт бүхий хэд хэдэн сургууль, цэцэрлэг илэрсэн тул дахин дээж авч, шинжилгээнд хамруулах төлөвлөгөө гаргасан байна.

Түүнчлэн ханы будгийн хар тугалгын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан сургууль, цэцэрлэгүүдийн будгийг хуулж, дахин будах арга хэмжээ авах юм гэж Боловсролын яамны салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга В.Түвшинжаргал мэдээлэв.

Шинжилгээний дүнгээс хамаарч зарим сургууль, цэцэрлэгийн будгийн дээж болон дотоод орчноос дахин шинжилгээ авна. Хэрэв хар тугалга, бензол зэрэг хорт бодисын агууламж хүлцэх хэмжээнээс өндөр гарах нь тогтоогдвол будгийг бүрэн хуулж, дахин будах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Цаашид сургууль, цэцэрлэгийн их засвар болон будгийн ажлыг бүтэн жил бүрийн наймдугаар сарын 1-нээс өмнө бүрэн дуусгах шаардлагыг чандлан мөрдөнө гэв.

Сэтгэгдэл бичих