Б.Б.Номин-Од 110 метрийн саадтай гүйлтийн рекордыг шинэчиллээ
2026-09-27 12:001min

Б.Б.Номин-Од 110 метрийн саадтай гүйлтийн төрөлд 54 жилийн өмнөх рекордыг эвдэн 14.98 секундын амжилттай болжээ.
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Одын охин Б.Б.Номин-Од 110 метрийн саадтай гүйлтийн уралдаанд 14.98 секундын амжилт үзүүлжээ. Энэ амжилт нь 1972 оноос хойших 54 жилийн турш хадгалагдаж ирсэн 15.4 секундын Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтооход хүргэсэн байна.
