Цагааннуур сумын сургууль 42 зуухтай, өвөлд ₮92 саяын мод түлж байна

2026-09-24 20:001min
20260924-200013-file.jpeg
Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургууль жил бүр халаалтын асуудалтай тулгардаг бөгөөд шинэ сургууль барих төсөл хэрэгжихгүй байна. Сургууль 42 зуухтай, өвөл ₮92 саяар мод авч халаалтаа хангадаг.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургууль жил бүр халаалтын асуудалтай тулгардаг.

Өнгөрсөн онд Боловсролын сайд П.Наранбаяр тус сургуульд шинэ барилга барих санхүүжилтийг Азийн Хөгжлийн Банктай хамтран шийдэхээр төлөвлөж, барилгын ажлыг эхлүүлэхээр байсныг мэдээлж байв.

Гэвч өнөөг хүртэл шинэ сургууль барих ажил эхлээгүй бөгөөд халаалтын асуудал үргэлжилсээр байна.

Одоогоор шинэ сургууль барих тендер зарлагдсан ч барилгын компани олдоогүй бөгөөд санхүүжилт нь татагдсан байна.

Ирэх оны төсөвт шинэ сургууль барих санхүүжилт орох эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Тус сургууль 42 зуухтай бөгөөд өвөл бүр ₮92 сая зарцуулан мод авч зуухаа түлж халаалт шийдвэрлэдэг байна.

Гэвч мод хүрэлцэхгүй байх асуудал тулгарч, энэ нь хүүхдүүдийн даарч ханиад хүрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг талаар тус сургуулийн захирал Ч.Оюунбадам Эгүүр.МН сайтад өгсөн тодруулгадаа дурдсан юм.

Сэтгэгдэл бичих