Монголын эмэгтэй шатрын шигшээ баг Хорватыг хожлоо
2026-09-21 19:001min

Монголын эмэгтэй шатрын шигшээ баг шатрын олимпиадын тав дахь өрөгт Хорватын багийг 2.5:1.5 харьцаатай буулган 8 оноотой 25 дугаар байранд бичигдэж байна.
Монголын эмэгтэй шатрын шигшээ баг шатрын олимпиадын тав дахь өрөгт Хорватын багийг 2.5:1.5 харьцаатай буулган авлаа. Их мастер Т.Мөнхзул ялсан бол эмэгтэй их мастер Б.Мөнгөнзул, эмэгтэй олон улсын мастер Х.Баясгалан, эмэгтэй олон улсын мастер Б.Баярмаа нар өргүүдээ тэнцээгээр өндөрлүүлжээ. Ингэснээр Монголын эмэгтэй шигшээ баг өргөө 2.5:1.5-аар ялж тэмцээнд нийт 8 оноотой 25 дугаар байранд бичигдэж байна. Эмэгтэйчүүд өнөөдөр Ираны багтай тоглохоор төлөвлөжээ.
