Хуурай, салхитай үед ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

2026-09-17 16:001min
20260917-160057-file.jpeg
Хуурай, салхитай үед өвс ургамал, ойн хөвд зэрэг амархан гал авалцаж, түймэр богино хугацаанд өргөн талбайд тархах эрсдэлтэй тул ил задгай гал түлэхгүй байх, янданг оч баригчтай болгох зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг зөвлөж байна.

Хуурай, салхитай нөхцөлд өвс ургамал, ойн хөвд, хагд амархан гал авалцаж, түймэр богино хугацаанд өргөн талбайг хамардаг эрсдэл өндөр байдаг.

Иймээс иргэд, малчид, аялагчдын ой, хээрийн бүсэд зорчих үед ил задгай гал түлэхгүй байх, автомашин, тээврийн хэрэгслийн янданг оч баригчтай болгох шаардлагатай юм.

Мөн айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий саванд хадгалах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байх зэрэг арга хэмжээ авах нь ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой байна.