Э.Бат-Үүл АН-ын дарга О.Цогтгэрэлд сэтгэл дундуур байгаа бололтой

2026-09-14 10:481min
Э.Бат-Үүл

Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл намын дарга О.Цогтгэрэлдээ хандан “Олон түмний төлөө тэмцэнэ гээд байсан. Одоо харъя” гэж нүүр номоороо дамжуулан жиргэлээ.

Э.Бат-Үүл “Манай намын дарга Цогтгэрэл, Ордны улс төрөөс гарч, олон түмнийнхээ төлөө тэмцэнэ л гээд байсан. Одоо харья! . Хавар Засгийн газар огцруулах чамгүй үндэслэл гаргаж ирээд,гарын үсэг цуглуулаад байна л гэсэн. Гэтэл, намар нь Засгийн газраа цомхон болгооч гэчихсэн гуйгаад зогсож байна. Хавар хэлснээ, намар мартдаг ийм тэнэг улстөр гэж юу байдаг юм бэ? Манай намын бүлгийн тэнэг, арчаагүйг ард түмэн хараад шоолоод сууж байна!. Ингэж, манай нам сөрөг хүчин атлаа, бүр эсрэгээрээ эрх баригчдын өмнөөс ард түмний толгой эргүүлдэг ажил сайн дураараа хийж түмний доог болж болохгүй!

Цогтгэрэл сөрөг хүчний лидэр байхаар ард түмнээс мандат авсан. АН-ыг “Ордны хуйвалдааныг халхалдаг хөшиг” болгох эрх түүнд үгүй! “ гэв.