Суурь тэтгэврийн ач холбогдол, онцлогоос

Суурь тэтгэвэр гэдэг нь өндөр насныхны амьжиргааны наад захын орлогыг баталгаажуулах зорилгоор үндсэн тэтгэвэрт төрөөс нэмэгдүүлэн олгодог мөнгөн дүн юм.
Энэ нь шимтгэл бага төлсөн, хөдөлмөрийн үнэлэмж багатай салбарын ажилтнууд болон албан бус салбарт ажиллагчдын тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Жишээ нь, сургуулийн үйлчлэгчид олон жил ажилласан ч доод хэмжээний тэтгэвэр авдаг бөгөөд тэдний ажил чухал үүрэгтэй байдаг.
Мөн ахмад настны орлого бага байх, тэтгэврийн тогтолцооны эрсдлүүд зэрэг нь суурь тэтгвэрийг олгодог шалтгаан болно.
Суурь тэтгэврийг олгох үндсэн шалгуур нь тэтгэврийн нас бөгөөд ихэнх хөгжингүй орнуудад 65 нас байдаг. Мөн тухайн улсын иргэн байх, орлого болон тэтгэврийн хэмжээ тодорхой хязгаараас доогуур байх зэрэг нөхцлийг шалгуур болгодог.
Суурь тэтгэврийн хэмжээ улс орон бүр өөр өөр байна. Зарим оронд жигд мөнгөн дүнгээр олгодог бол бусад улсад орлогын түвшнээрээ харилцан адилгүй хэмжээг тогтоодог.
Жишээ нь, Шинэ Зеланд 40%, Нидерланд, Австрали 26–29%, Ирланд, Их Британи, Финланд, Дани 17–25%, Канад 10%, ОХУ 8%, Хятад 2% орчим улсын дундаж цалингын хувьд суурь тэтгэвэртэй байна.
Монгол Улсад 55 насны эмэгтэй, 60 насны эрэгтэй тэтгэвэр авагчдад суурь тэтгэвэр олгох эрх зүйн орчин бүрдсэн. Түүний хэмжээ 100–300 мянган төгрөг орчим байх бөгөөд дундаж нь 225 мянга, улсын дундаж цалингийн 8.3% болно. Үүнийг 2025 оны төсвийн батлагдсанаар нарийвчлан тогтоох юм.
