НҮБ дэлхийн газрын зургийг “Equal Earth projection”-д шилжүүлэх тогтоол баталжээ

НҮБ-ын ерөнхий ассамблей энэ Баасан гарагт дэлхийн газрын зургийг уламжлалт Меркаторын зургаас “Equal Earth projection” зурагт шилжүүлэхийг дэмжсэн тогтоолыг баталлаа.
Одоогийн газрын зураг нь 16 дугаар зуунд бүтээгдсэн бөгөөд бөмбөрцөг хэлбэртэй дэлхийг хавтгайд буулгах явцад үүссэн гажуудлаас шалтгаалан экваторын бүслүүрт байрлах тивүүд агшсан, харин умард туйлд ойрхон орших тивүүд томорсон дүрслэлтэй байна.
Үүний үр дүнд Меркаторын газрын зураг дээр Европ, Умард Америк тивүүд бодит хэмжээнээсээ том, Африк, Өмнөд Америк тивүүд жижгэрсэн харагддаг байжээ.
Шинэчилсэн “Equal Earth” газрын зураг дээр энэ алдааг засаж, тивүүдийг бүхэлд нь хэмжээгээр нь ойролцоо харуулах аргачлалыг нэвтрүүлсэн тул одоо НҮБ-ын баталсан албан ёсны дэлхийн газрын зураг болж байна.
Монгол улсыг авч үзвэл, экваторын бүслүүрээс хол, хойд өргөргийн 41°N болон 52°N-ын хооронд оршдог тул Меркаторын газрын зургийн хувьд бодит хэмжээнээсээ 1.5-2 дахин том харагддаг байсан бол шинэ газрын зурагт шилжснээр бодит 1.56 сая хавтгай дөрвөлжин километр хэмжээгээрээ дэлхийд 19 дүгээрт эрэмбэлэгдэн үзэгдэх болсон байна.
