Чингэлтэй дүүрэгт ногоон өрх, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах уралдаан зарилаа

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон үндэстэн” болон “Хашаандаа сайхан амьдаръя” төрийн бус байгууллагууд хамтран “Бүтээгч чингэлтэйчүүд” уралдааныг зарласан байна.
Энэхүү уралдаан нь дүүргийн хэмжээнд хэрэгжиж байгаа “Өрх бүр таван мод” аянд амжилттай оролцсон, хашаа, гудамж, талбай, хотхон, хороололдоо модлог ургамал, хүнсний ногоо тарьж ногоон байгууламж бий болгосон үлгэр жишээ өрх, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилготой юм.
“Бүтээгч чингэлтэйчүүд” уралдаанд иргэд, аж ахуйн нэгжүүдийг энэ сарын 15 хүртэл бүртгэж, ирэх сарын 1-нд “Ногоон хашаа”, “Ногоон байгууллага”, “Ногоон гудамж”, “Ногоон хотхон”, “Ургацтай хашаа”, “Эко шийдэлтэй хашаа” зэрэг төрлүүдээр шилдгүүдийг тодруулах аж.
Шалгаруулалтын дараа “Ургуулсан бүхний баяр” нэртэй нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
