Дэгү-2026 ахмадын ДАШТ-д Монгол эмэгтэй баг алтан медалийн буухиа амжилт үзүүлэв
2026-09-03 21:001min

Дэгү хотод болсон ахмадын дэлхийн аваргад Монголын эмэгтэй буухиа баг 65-аас дээш насанд алтан медаль, 55-аас дээш насанд мөнгөн медаль хүртэв.
БНСУ-ын Дэгү хотод болсон “Дэгү-2026” ахмадын хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдийн буухиа төрөлд Монгол Улсын баг амжилттай оролцлоо.
65-аас дээш насны эмэгтэйчүүдийн 4х400 метрийн буухиа уралдаанд Монгол Улсын баг 7:04.22 минутын амжилтаар түрүүлж алтан медаль хүртсэн бол Энэтхэгийн баг мөнгөн, Тайландын баг хүрэл медаль авлаа.
Мөн 55-аас дээш насны эмэгтэйчүүдийн 4х400 метрийн буухиа уралдаанд Герман улсын баг түрүүлсэн бөгөөд Монгол Улсын баг мөнгөн, Тайландын баг хүрэл медалийн эзэд байв.
Гавьяат тамирчин Ц.Раднаа, Т.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй баг алтан медалийн буухиа төрлөөр багийн амжилтыг ахиулсан байна.
“Дэгү-2026” ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр хаалтаа хийнэ.
