Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газар хуралддаг бөгөөд өнгөрсөн долоо хоногт хуралдаагүй. Хуваарийн дагуу тус хуралдаан өнөөдөр болж байгаа бөгөөд хэд хэдэн асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэнэ Тухайлбал, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны талбөрийг хөнгөлөх тухай, Стратегийн ач холбогдолтой Шивээ-Овоогийн нүүрсний бүлэг ордын талаар авах зарим арга хэмжээний талаар болон бусад асуудлуудыг хэлэлцэнэ.