Нийслэлийн 2 дугаар сургууль Монгол Улсын анхны “Google” жишиг сургууль болов

Нийслэлийн 2 дугаар сургууль “Google Workspace for Education” болон хиймэл оюун ухааны технологийг сургалтад нэвтрүүлж, Монгол Улсын анхны “Google” жишиг сургууль боллоо. Тус сургууль 570 “Chromebook” төхөөрөмж хүлээн авч, цахим сургалтын орчныг сайжруулжээ.