УИХ-ын дарга С.Бямбацогт Европын орнуудад айлчлал хийнэ

2026-08-24 11:031min
image-48786ee8-cbc0-4102-ad8a-ddd9350b2e89
УИХ-ын дарга С.Бямбацогт Европын 3 оронд төрийн айлчлал хийнэ. Айлчлал энэ сарын сүүлээс есдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд Герман зэрэг гурван оронд айлчлал хийх талаар эх сурвалж мэдээллээ. Энэ нь түүний УИХ-ын даргаар сонгогдсоноос хойших анхны айлчлал юм.
УИХ-ын дарга С.Бямбацогт өнгөрсөн зургадугаар сард Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёрке тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан. Энэ үеэр УИХ-ын дарга С.Бямбацогтыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад албан ёсны айлчлал хийх урилгыг уламжилж байсан юм.