“Манчестер Юнайтед” түүхэндээ хамгийн үнэтэй хамгаалагчийг худалдаж авчээ

2019-08-06 12:581min0
27

“Манчестер Юнайтед” клуб нь “Лестер”−ийн хамгаалагч Харри Магуайрыг шилжүүлэн авсан тухай багийн албан ёсны вэбсайтад мэдээлжээ.

26 настай хөлбөмбөгч 2025 оны зун хүртэл тус багт хүчин зүтгэх гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд “Манчестер Юнайтед” энэ наймаанд наян сая фунт стерлинг зарцуулсан гэж Sky Sport мэдээлж байна. Ливерпүүл өнгөрсөн зун Саутгемптоноос 75 ​​сая фунт стерлингээр Вирджил ван Дейкийг авсан нь өмнөх дээд амжилтаар нэрлэгдэж байв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй