СОР17 чуулган Хотын дарга нарын форумыг эхлүүллээ

2026-08-21 11:001min
20260821-110024-file.jpeg
СОР17 чуулган 2026 оны 8 дугаар сарын 21-нд Хотын дарга нарын форумыг зохион байгуулж, хот, орон нутгийн удирдлагууд газрын доройтол, усны хомсдол зэрэг асуудлыг хэлэлцэв.

СОР17 чуулган тав дахь өдрөө 2026 оны 8 дугаар сарын 21-нд Хотын дарга нарын форумаар эхэллээ. Форумын хүрээнд хот, орон нутгийн удирдлагууд газрын доройтол, ган гачиг, усны хомсдолын эсрэг хотын түвшний шийдэл, тогтвортой газрын менежмент, хот ба хөдөөгийн уялдаа, ногоон дэд бүтэц болон уур амьсгалын тэсвэртэй байдлын талаар хэлэлцэнэ.

Форум нь дэлхийн зорилтуудыг орон нутгийн бодит хэрэгжилттэй холбох, хотуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд үр дүнд нь “Улаанбаатарын тунхаглал”-ыг COP17-ын өндөр түвшний сегментэд танилцуулахаар зорьж байна.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга доктор Ясмин Фуад хэлэхдээ, 2050 он гэхэд дэлхийн хүн амын нэг гуравны нэг нь хот болон хот суурин газарт амьдарч, тэднийг хүнсээр хангах нь тулгамдсан асуудал болохыг онцлов. Хотын иргэдийн амьдрах таатай орчин бүрдүүлэх нь зөвхөн хотод суурьшсан иргэдийн асуудал биш бөгөөд малчдын ахуй амьжиргаа, санхүүгийн хэрэгцээг хангах бодлогоор дэмжих зэрэг цогц асуудал юм.

Тэрбээр хот суурин газрын менежмент, усны хангамж нь зөвхөн суурин газарт амьдарч буй иргэдийн асуудал биш, хөдөөгийн малчдад ч тулгамдсан асуудал болохыг нээлтийн үгэндээ онцолсон.