“The MongolZ” баг Esports World Cup-2026 тэмцээний Playoffs шатанд шалгарлаа

2026-08-17 08:001min
20260817-080026-file.jpeg
"The MongolZ" баг Esports World Cup-2026 тэмцээний Playoffs буюу шөвгийн 16 шатанд шалгарч, Бразилын "paiN Gaming" багийг 2:0 харьцаатай хожлоо.

Цахим спортын олимп гэгддэг Esports World Cup 2026 тэмцээний Counter Strike-2 төрлийн аварга шалгаруулах тэмцээн Францын нийслэл Парис хотноо үргэлжилж байна.

Манай улсын “The MongolZ” баг хоёр сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний Playoffs буюу шөвгийн 16 шатанд шалгарлаа. Тэд D хэсэгт Европын “magic” багийг хожсон бөгөөд Украины “NAVI” багт хожигдсоны дараа доод хүснэгт рүү унасан юм.

Өнөөдөр “The MongolZ” баг Бразилын “paiN Gaming” багийг 2:0 харьцаатай хожиж, шөвгийн 16-д шалгарсан байна.

Playoffs шатны тоглолтууд ирэх долоо хоногийн Лхагва гарагаас эхлэхээр товлогдсон бөгөөд өнөөдрийн ялалтаар “The MongolZ” баг чансаанд 36 оноо нэмсэн байна.

Esports World Cup-2026 тэмцээнд түрүүлсэн баг 600 мянган ам.доллар, хоёрдугаар байр эзэлсэн баг 340 мянган ам.доллар, гуравдугаар байр эзэлсэн баг 190 мянган ам.доллар хүртэнэ.