ОХУ-аас шатахуун нийлүүлэлт нэмэгдэж, Улаанбаатар хотын шатахууны хязгаарлалт цуцлагдана

2026-08-14 13:001min
20260814-130049-file.jpeg
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын мэдээлснээр ОХУ-аас сүүлийн 48 цагт 8760 тонн АИ-92 шатахуун орж ирж, шатахууны хангамж хэвийн болж, Улаанбаатар хотын шатахууны хязгаарлалт маргаашаас цуцлагдана.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу ОХУ-д албан томилолтоор ажиллалаа. Тэрбээр томилолтын үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд сүүлийн 48 цагийн хугацаанд ОХУ-аас нийт 146 вагон буюу 8760 тонн АИ-92 шатахуун улсын хилээр орж ирсэн гэж мэдэгдэв. Энэ нь Монгол Улсын ердийн хэрэглээний 4-5 хоногийн шатахууны нөөцтэй тэнцэж байна. Мөн өдрийн байдлаар 42 вагон буюу 2520 тонн шатахуун нэмэлтээр орж ирж байгаа аж. Шатахуун түгээх станцууд руу хангалт эхэлсэн бөгөөд шатахууны хангамж хэвийн, тогтвортой болох хүлээлттэй байна. Үүний улмаас маргаашаас Улаанбаатар хотод түр хугацаагаар мөрдөгдөж байсан 50К, тэгш сондгойгоор шатахуун олгох зохицуулалтууд цуцлагдах юм.